Криптовалютын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг Balance стейблкойн томоохон хэмжээний халдлагад өртөж, үнэлгээ нь огцом уналаа. Тус стейблкойны ханш 99 хувиар буурсан болохыг CoinDesk мэдээлэв.
Халдлага үйлдэгч этгээд зээлийн системд нь биткойны үнийг хуурамчаар, хэвийн бус хэмжээгээр бага үзүүлэн мэдээлэл оруулсан байна. Ингэснээр аюулгүй байх ёстой байсан сангуудыг хүчээр татан буулгаж, зөрүүг нь өөрийн болгон авчээ. Энэхүү үйлдэл нь нэг л гүйлгээний хүрээнд хийгдсэн байна.
Уг халдлагын улмаас тус системийн 1 сая долларын үнэлгээ бүхий биткойны сан хоосорч, системийн тогтвортой байдал алдагдсан байна.