АНУ-ын Hispanic Heritage month буюу Испани хэлтнүүдийн өв соёлын сарыг тохиолдуулан Sonesta International Hotels-тэй хамтран хүргэдэг Billboard News-ийн “Trending Up” цувралын шинэ дугаарт латин урсгалын шинэ үеийн уран бүтээлчдийг онцолжээ.
Энэ удаагийн дугаарт латин хөгжмийн давалгааг тэргүүлж буй уран бүтээлчид болох Кани Гарсиа (Kany García) болон Даниэла Даркур (Daniela Darcourt) нар багтсан байна. Кани Гарсиа нь 9 дүгээр сарын 29-нд Мэрилэнд мужийн Оксон Хиллд тоглолтоо хийх хуваарьтай байгаа бол Даниэла Даркур 10 дугаар сарын 10-нд Флорида мужийн Дэйвис хотод өөрийн хэмнэл, хэв маягийг мэдрүүлэх тоглолтоо толилуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн уг цувралын хүрээнд уран бүтээлчдийн тоглолтыг үзэхээр зорьж буй үзэгчдэд зориулан Вашингтон хотын түүхэн дурсгалт газруудтай ойр байрлах The Royal Sonesta Washington, DC Capitol Hill болон далайн эрэг дагуух Sonesta Fort Lauderdale Beach зочид буудлуудын үйлчилгээг танилцуулсан байна.
Billboard News-ийн “Trending Up” нэвтрүүлэг нь цаашид ч хөгжмийн салбарт анхаарал татаж буй дараа дараагийн уран бүтээлчдийг үргэлжлүүлэн хүргэх ажээ.