Хөгжмийн ертөнцийн мэдээллийн гол эх сурвалж болох Billboard болон дэлхийн хамгийн том стриминг платформ Netflix нар хамтын ажиллагаагаа албан ёсоор зарлалаа.
Мягмар гарагт хийсэн уг мэдэгдлийн дагуу Billboard-ын бүтээсэн сонирхолтой видео контентууд Netflix-ийн санд нэмэгдэхээр болсон байна. Үүнд үзэгчдийн дуртай хөгжмийн цуврал болох "24 Hours With" багтжээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд үзэгчид Billboard-ын бэлтгэсэн бусад алдартай видео контентуудыг ч мөн Netflix-ээр дамжуулан үзэх боломжтой болох юм.