Billboard Canada байгууллагаас Billboard Canada Women in Music 2026 ёслолд шагнал гардан авах олон улсын томоохон уран бүтээлчдийн нэрсийг зарлалаа. Тус арга хэмжээнд рэппер Карди Би (Cardi B) Global Woman of the Year шагналыг хүртэхээр болоод байсан юм.

Энэхүү арга хэмжээнээс R&B дуучин Саммер Уокер (Summer Walker) Global Visionary Award хүртэхээр болжээ. Тэрээр өөрийн “Over It” цомгийн гурамсан төслөө Finally Still Over It нэртэй анхны арена аялан тоглолт болгон хувиргаж, Торонтогоос эхлэн Лондонгийн O2 Arena-д хоёр өдөр дараалан бүх тасалбараа борлуулсан амжилт гаргасан юм.

Мөн дуучин, дуу зохиогч Бебе Рекса (Bebe Rexha) Global Hitmaker Award хүртэнэ. Арав гаруй жилийн турш поп, электрон, кантри, R&B урсгалаар уран бүтээл туурвиж буй тэрээр Канад болон АНУ-ын чартуудыг олон удаа тэргүүлж байв. 2026 онд тэрээр бие даасан уран бүтээлч болж, EMPIRE компанитай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд түүний Dirty Blonde цомог Billboard-ийн Top Dance Albums чартыг тэргүүлсэн байна.

Түүнчлэн Scarborough-д төрсөн, Лос-Анжелест төвтэй дуучин Чрри (Chxrry) 2026 Billboard Canada Rising Star Award-ийн эзнээр тодорлоо. The Weeknd-ийн XO лейблтэй гэрээ байгуулсан анхны эмэгтэй уран бүтээлч тэрээр After Hours Til Dawn аялан тоглолтын нээлтийг хийж, энэ жил дэлхий даяар 16 тоглолтынхоо тасалбарыг бүрэн борлуулжээ.

Энэхүү ёслолын ажиллагааг өнгөрсөн жилийн Women of the Year шагналын эзэд болох Торонтогийн The Beaches хамтлагийн Лиандра Эрл болон Кайли Миллер нар хөтлөн явуулах юм.