Латин хөгжмийн салбарын хамгийн урт хугацаанд тасралтгүй зохион байгуулагдаж буй, нэр хүндтэй Billboard Latin Music Week 2026 арга хэмжээ болоход тун дөхөж байна. Тус 37 дахь удаагийн арга хэмжээ нь аравдугаар сарын 19-нөөс 22-ны хооронд Майами Бич дэх Faena Forum-д болох бөгөөд бие даасан (independent) уран бүтээлчдэд зориулсан олон сонирхолтой хэлэлцүүлэг, нетворкингийн боломжуудыг санал болгож буйгаараа онцлог юм.

Тус арга хэмжээний үеэр уран бүтээлчидтэй хийх ярилцлага, салбарын удирдлагуудын бизнесийн хэлэлцүүлгүүд болон алдарт Billboard En Vivo үзүүлбэрүүд зэрэг багтжээ. Тухайлбал, бие даасан уран бүтээлчдэд зориулан:

* "Latin Music's Independent Revolution": Virgin Music Group-ийн удирдах ажилтнууд болох Нат Пастор болон Виктор Гонзалез нар бие даасан лейблүүд болон уран бүтээлчид латин хөгжмийг дэлхий дахинд амжилтад хүргэхэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцана.
* "Building the Tour With Rawayana": Live Nation-аас толилуулах энэхүү хэлэлцүүлэгт Венесуэлийн уран бүтээлч хамтлаг Rawayana өөрсдийн бие даасан уран бүтээлчийн хувиар олон улсад гарч ирсэн нууцаа хуваалцана.
* "From Local Creativity to International Expansion: The Grupo Frontera Case Study": The Orchard-аас зохион байгуулж, Мексикийн Grupo Frontera хамтлаг болон тэдний бие даасан лейбл болох BorderTown Records-ийн туршлагыг танилцуулах юм.

Мөн Becky G онцгой асуулт хариултын буланд оролцохоор төлөвлөгдсөн байна. Арга хэмжээнд Ана Мена, Ануэл АА, Малума, Питбулл, Кеведо, Труено тэргүүтэй олон алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж.

Түүнчлэн энэхүү өдрүүд нь Майами хотод болох Billboard Latin Music Awards шагнал гардуулах ёслолтой давхцаж байгаа бөгөөд уг наадам аравдугаар сарын 22-нд Telemundo сувгаар шууд цацагдана. Энэ жилийн шагнал гардуулах ёслолын финалд Peso Pluma 17 номинацид нэр дэвшиж тэргүүлсэн бол түүний араас Тито Дабл Пи 15, Fuerza Regida 12, Карол Жи ес, Принс Ройс найм, Бад Банни долоон номинациар удаалжээ.