АНУ-ын Майами хотноо зохион байгуулагдсан Billboard Latin Music Week 2026 арга хэмжээний үеэр хөгжөөн дэмжигчдээс өдөр тутмын хөдөлгөөн, эрч хүчийг нь тэтгэдэг дуртай уран бүтээлүүдийнх нь талаар асуусан байна. Тус асуулгыг хөтлөгч Тетрис Келли гудамжинд явуулж, цугласан олноос "Танд хөдөлгөөн бэлэглэдэг ямар дуу байдаг вэ?" гэсэн ганц асуултыг тавьжээ.
Оролцогчдын зүгээс маш олон төрөл жанрын уран бүтээлчдийг нэрлэсэн бөгөөд бразил фанк чиглэлээр уран бүтээл туурвидаг Анитта, Лудмилла болон эрч хүч өгдөг Pitbull, Daddy Yankee, Bad Bunny зэрэг реггетон урсгалын одуудын нэрс түлхүү дурдагдсан байна. Мөн Кали Учис, Эмилия, Rüfüs Du Sol, Майкл Жексон, Fifth Harmony хамтлаг, Карол Жи, Fuerza Regida, Авентура хамтлагийн бачата хөгжим, Висенте Фернандес зэрэг олон төрлийн бүтээлүүд тэдний дуртай жагсаалтад багтжээ.
Түүнчлэн латин хөгжмөөс тэс өөр жанр болох Hatebreed хамтлагийн бүтээлийг дурдах оролцогч ч байсан бөгөөд оролцогч бүр өөрийн сэтгэл санааг сэргээж, өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд тусалдаг дуунуудаа ийнхүү хуваалцсан байна.