Америкийн залуу дуучин, хит дуунуудын эзэн Билли Айлиш өөрийн хамгийн сүүлийн “Hit Me Hard and Soft” цомгийн аялан тоглолтын тухай 3D кино хийжээ. Киноны трейлер цахим орчинд цацагдаж, түүний шүтэн бишрэгчдийн дунд маш их хүлээлт үүсгээд байна.
Киноны онцлог нь “Аватар”, “Титаник” зэрэг кинонуудаараа алдартай найруулагч Жеймс Кэмеронтой хамтран найруулсан явдал юм. Тэд хамтдаа энэхүү тоглолтыг 3D форматаар амилуулж, үзэгчдэд илүү бодит мэдрэмж төрүүлэхийг зорьжээ.
Билли Айлиш өөрийн Инстаграм хуудсандаа киноны трейлерийг нийтэлж, “Энэ бол миний хувьд маш том мөрөөдөл байсан. Жеймс Кэмеронтой хамтран ажиллах боломж олдсонд үнэхээр их баярлаж байна” гэж бичсэн байна.
“Hit Me Hard and Soft” аялан тоглолт нь энэ оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд дэлхийн олон орноор аялан тоглохоор төлөвлөгдсөн. Тоглолтын үеэр дуучин бүсгүй өөрийн хамгийн алдартай дуунуудаас гадна шинэ цомгийн дуунуудаа дуулж байгаа юм.
Киноны нээлт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч ойрын хугацаанд дэлгэцнээ гарах төлөвтэй байна. Билли Айлишын шүтэн бишрэгчид болон кино сонирхогчид энэхүү 3D тоглолтыг үзэхийг тэсэн ядан хүлээж байна.