Залуу үеийн дуртай дуучин, олон Грэммийн эзэн Билли Айлиш “Hit Me Hard and Soft: The Tour (Live in 3D)” нэртэй концертын киногоо ирэх оны тавдугаар сарын 8-нд дэлгэцнээ гаргахаар болжээ. Энэхүү киноны онцлог нь “Аватар”, “Титаник” зэрэг дэлхийн хэмжээний блокбастер кинонуудыг найруулсан Жэймс Кэмеронтой хамтран найруулсан явдал юм.
Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Билли Айлиш Жэймс Кэмероныг өөртэй нь тэгш хандсан хэмээн онцолсон байна. Тэрээр “Тэр надтай яг л өөрийнх нь хэмжээний уран бүтээлчтэй харьцаж байгаа юм шиг хандсан. Би үүнд маш их баярлаж, урам зориг авсан” гэжээ.
Кинонд 2025 оны долдугаар сард Манчестер хотод болсон Билли Айлишийн тоглолтын үеэрх бичлэгүүд багтсан бөгөөд камерын бичлэг хийж байсан ч тоглолтын уур амьсгалыг бүрэн хадгалж чадсан гэнэ. Билли Айлиш дэлхийд алдартай поп дуучин бөгөөд түүний дуунууд залуусын дунд маш их алдартай. Жэймс Кэмерон бол Холливуудын хамгийн нөлөө бүхий найруулагчдын нэг юм.