Криптовалютын арилжааны дэлхийн томоохон бирж болох Binance компани өөрийн ажилтнуудынхаа кибер аюулгүй байдлын мэдлэгийг тогтмол шалгах “red team” буюу дотоод хяналтын системийг ажиллуулж байна. Энэхүү арга хэмжээ нь сар бүр зохион байгуулагддаг бөгөөд ажилтнуудын аюулгүй байдлын дадал зуршлыг сайжруулах зорилготой юм.
Сүүлийн үед салбарын хэмжээнд гарч буй мэдээллийн аюулгүй байдлын зөрчлүүдийн гол эх үүсвэр нь нийгмийн инженерчлэл (social engineering) болоод байна. Хакерууд ихэвчлэн хүний хүчин зүйлийг ашиглан хууран мэхлэх замаар сүлжээнд нэвтрэхийг оролддог тул Binance компани ажилтнуудаа ийм төрлийн эрсдэлээс сэргийлэхэд бэлтгэж байгаа ажээ.
Тус компани өөрийн дотоод багийг ашиглан хийж буй энэхүү шалгалтуудаараа дамжуулан ажилтнуудынхаа аюулгүй байдлын дадал зуршлыг тогтмол өндөр түвшинд байлгахыг зорьж байна. Ингэснээр хакеруудын халдлагаас урьдчилан сэргийлэх, компанийн болон хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах ажлыг эрчимжүүлж байгаа юм.