Криптовалютын томоохон бирж болох Binance аравдугаар сарын 29-нд гарсан 6 тэрбум ам.долларын дээд хэмжээний халдлагын дараа үйл ажиллагаагаа эргэн сэргээсэн билээ.
Үйлчилгээгээ нээснээс хойш буюу 11 дүгээр сарын 1-ний UTC 06:00 цагаас 11 дүгээр сарын 3-ны UTC 04:00 цаг хүртэлх нийт 46 цагийн хугацаанд тус платформоос ойролцоогоор 11 тэрбум ам.долларын зарлага буюу татан авалт хийгдсэн болохыг тус биржээс мэдээлсэн байна.
Энэ хугацаанд хэрэглэгчид ойролцоогоор 6 тэрбум ам.долларын орлого буюу байршуулалт хийсэн нь нийт гарсан мөнгөний тал гаруй хувийг нөхсөн бөгөөд үүний үр дүнд цэвэр гадагшилсан хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 5 тэрбум ам.доллар болжээ.
Түүнчлэн Binance-ийн үүсгэн байгуулагч Чанпэн Жао эдгээр гарсан хөрөнгийн маш бага хэсэг нь өрсөлдөгч платформууд руу шилжсэн хэмээн мэдэгдсэн байна.