Дэлхийн хамгийн том крипто биржүүдийн нэг болох Binance нь RedotPay компанийг эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хонконг хотод бүртгэгдсэн уг маргааны гол шалтгаан нь хэрэглэгчидтэй холбоотой асуудал юм.
Binance-ийн зүгээс RedotPay компанийг өөрсдийн үйлчлүүлэгчдийг хууль бусаар татаж, урвуулан ашигласан хэмээн буруутгаж байна. Энэхүү мэдэгдлийн дараа RedotPay компани өөрийн байр сууриа илэрхийлж, шүүхийн маргаанд “хүчтэй” байдлаар өөрийгөө хамгаалахаа мэдэгдлээ.
Одоогоор талуудын хоорондох маргаан үргэлжилж байгаа бөгөөд RedotPay компани Binance-ийн гаргасан нэхэмжлэлийн эсрэг хэрхэн зогсох нь олон нийтийн анхаарлыг татаж байна.