Биткойны чиглэлээр ажилладаг Bitcoin Policy Institute байгууллага нэрээ албан ёсоор Finney Foundation for Open Technology болгон өөрчиллөө. Ингэснээр тус байгууллага үйл ажиллагааны хүрээгээ нээлттэй эх (open source) рүү чиглүүлэн тэлж буйгаа мэдэгдсэн байна.
Нэрээ өөрчилсөн өдөр Finney Foundation for Open Technology-ийн стратегийн албаны дарга Эндрю Бэйли (Andrew Bailey) "BMTV" сувагт оролцжээ.
Тэрбээр ярилцлагынхаа үеэр биткойны төлөөх тэмцэл нь зөвхөн мөнгө санхүүгийн тухай асуудал биш гэдгийг онцолсон байна. Түүний хэлснээр хүмүүс өөрсдийнх нь үгэнд ордог, өөрт нь захирагддаг компьютертэй байхыг хүсдэг бөгөөд энэ нь биткойн сонирхогчдын илэрхийлдэг "өөрийнхийг ажиллуулах" гэсэн сэтгэл зүйтэй ижил болохыг тайлбарлажээ.