Крипто зах зээлийн томоохон тоглогчдын нэг болох Bitget компани өөрийн Stock+ платформ-ын боломжоо өргөжүүлж буйгаа мэдэгдлээ. Тус компани шинэчлэлийн хүрээнд АНУ-ын хувьцааны опцион арилжааг нэвтрүүлж байна.
Энэхүү шинэ өөрчлөлтөөр дамжуулан хэрэглэгчид long call болон put опцион арилжаа хийх боломжтой болж байгаа юм. Bitget-ийн зүгээс энэхүү алхмыг крипто болон уламжлалт санхүүгийн зах зээлийг нэгдмэл нэг платформд нэгтгэх стратегийн нэг хэсэг хэмээн тодорхойлжээ.
Ингэснээр хөрөнгө оруулагчид нэг цонхны системээр дамжуулан дижитал хөрөнгө болон уламжлалт хувьцааны зах зээлийн хэрэгслүүдийг хослуулан ашиглах боломж бүрдэж байна. Энэхүү мэдээллийг Bitcoin Magazine сэтгүүлийн сурвалжлагч Micah Zimmerman анхлан хүргэсэн юм.