Криптовалютын арилжааны BitMart бирж үйл ажиллагаагаа зогсоох тухайгаа зарласны дараа тус платформын хэрэглэгчдийн дунд асуудал үүсээд байна. Хэрэглэгчид мөнгө татах явц удааширч байгааг мэдээлж байгаа бөгөөд зарим тохиолдолд данс царцаах тухай мэдэгдлүүд ирж байгаа ажээ.
Үүнтэй зэрэгцэн BitMart-ийн эзэмшиж буй хэтэвчүүдийн үлдэгдэл 69 сая ам.доллар болж буурсан байна. Мөн тус биржийн өөрийн токен болох BMX-ийн ханш сүүлийн долоо хоногт 81.5 хувиар унаж, зах зээл дээрх байр суурь нь суларсаар байна.
Одоогоор тус биржийн зүгээс үүсээд буй саатлын шалтгаан болон цаашид хэрхэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.