Олон улсын крипто бирж болох BitMart есөн жил үйл ажиллагаа явуулсны эцэст хаагдахаар болжээ. Энэхүү шийдвэрийн дараа тус биржийн өөрийн токен болох BMX-ийн ханш 58 хувиар унасан байна.

Биржийн зүгээс үйл ажиллагаагаа зогсоох болсон тодорхой шалтгааныг одоогоор тайлбарлаагүй байна. Хэрэглэгчдийн хувьд арилжаагаа хаахад нэг сарын хугацаа үлдээд байгаа бөгөөд хөрөнгөө татаж авахын тулд зургаан сарын хугацаа өгчээ.

BitMart нь крипто зах зээлд арилжаа эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлдэг томоохон биржүүдийн нэг байсан юм. Одоогоор тус биржийн зүгээс нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.