Олон улсын крипто бирж болох BitMart нь үйл ажиллагаагаа шат дараатайгаар зогсоож, зах зээлээс гарахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тус бирж нь 8-р сарын 26-ны өдөр гэхэд арилжааны үйл ажиллагаагаа бүрэн зогсоох юм.
Энэхүү шийдвэр гарах болсон шалтгааныг тус биржийн өөрийн токен болох BMX-ийн ханш огцом унасан явдалтай холбон тайлбарлаж байна. Үүнээс гадна, хэрэглэгчдийн зүгээс хөрөнгө татан авалт удааширч, саатаж байгаа талаарх гомдол тасралтгүй гарч байсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
BitMart нь ирэх 1-р сард платформын бүх үйл ажиллагааг бүрмөсөн дуусгахаар төлөвлөж байна. Одоогоор тус биржийн зүгээс үйл ажиллагааг зогсоох үйл явцын талаарх нэмэлт мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж байгаа юм.