Крипто зах зээлд Ethereum-ийг "түүхэн дэх хамгийн муу хөрөнгө" мөн эсэх талаарх асуудал хөндөгдөж эхэллээ. Энэхүү хэлэлцүүлэг нь BitMine компанийн тооцоолсон 8.83 тэрбум ам.долларын алдагдалтай холбоотойгоор гарч иржээ.
Олон нийтийн сүлжээний @ThinkingUSD хэрэглэгчийн хуваалцсан зурагт тус компанийн 11 дүгээр сарын эзэмшлийг 8 дугаар сарын дундаж өртөгтэй харьцуулан харуулсан байна.
Харин BitMine компанийн хувьд 11 дүгээр сарын албан ёсны мэдэгдэлдээ шинэчилсэн суурь тоо баримтыг тусгаагүй байгаа ажээ.