Крипто салбарын томоохон тоглогчдын нэг Bitmine компани хөрөнгө оруулалтын стратегтээ өөрчлөлт оруулж байна. Тус компанийн зүгээс Ethereum (ETH) худалдан авах үйл ажиллагааныхаа эрчийг сулруулж байгаагаа мэдэгдлээ.

Bitmine-ийн ТУЗ-ийн дарга Том Ли энэ талаар тайлбар өгөхдөө, компани нь 5.5 сая ширхэг энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан болохыг онцолсон байна. Энэхүү алхмын хүрээнд нийт 86 сая долларыг хувьцаа эргүүлэн худалдан авахад зарцуулжээ.

Компанийн зүгээс ETH худалдан авалтыг бууруулсан нь хувьцаа эргүүлэн худалдан авах үйл явцтай шууд холбоотой гэж мэдэгдэлд дурдсан байна.