Хүүхэд төдийгүй насанд хүрсэн цуглуулагчдын (AFOL) дуртай Lego брэндийн багцууд "Black Friday" буюу Хар Баасан гарагийн хямдралаар үнээ бууруулж эхэллээ. Одоогоор Amazon, Target, болон Walmart зэрэг томоохон платформуудад нийт 41 төрлийн Lego багц хямдралтай худалдаалагдаж байна. Мөн албан ёсны Lego дэлгүүрийн Black Friday хямдрал 11-р сарын 27-ны баасан гарагт эхлэхээр товлогджээ.

Хямдралд багтсан бүтээгдэхүүнүүдээс дурдвал:

* Lego Icons Flower Bouquet: 57.99 ам.доллароос 28.79 ам.доллар болж буурсан (29.20 ам.долларын хэмнэлт)
* Lego Pokémon Eevee: 59.99 ам.доллароос 47.95 ам.доллар болж хямдарсан (12.04 ам.долларын хэмнэлт)
* Lego Star Wars Grogu: 80.99 ам.доллар болсон (49 ам.долларын хэмнэлт)
* Lego Harry Potter Hogwarts Castle and Grounds: 136.99 ам.доллар болсон (33 ам.долларын хэмнэлт)
* Lego Botanicals Succulents: 32.99 ам.доллар (17 ам.долларын хэмнэлт)
* Lego Creator 3-in-1 Forest Animals: Red Fox: 34.99 ам.доллар (15 ам.долларын хэмнэлт)
* Lego Pokémon Iconic Trainer Moments Poké Ball: 224.99 ам.доллар (75 ам.долларын хэмнэлт)
* Lego Christmas Table Decoration: 23.99 ам.доллар (16 ам.долларын хэмнэлт)
* Lego Snowman Ornaments: 10.29 ам.доллар (2.70 ам.долларын хэмнэлт)

Түүнчлэн Lego Ideas: Godzilla багцыг 449.99 ам.доллароор урьдчилан захиалах боломжтой бөгөөд худалдан авалт бүрд үнэгүй бэлэг дагалдаж байгаа аж.

Эдгээрээс гадна уралдааны машин сонирхогчдод зориулсан Lego Icons Williams Racing FW14B & Nigel Mansell багц 79.99-өөс 38.39 ам.доллар (41.60 ам.долларын хэмнэлт), Lego Icons Tiny Plants болон Bonsai Tree багцууд тус бүр 39.99 ам.доллар болж хямдарсан байна. Баярын өдрүүдийн худалдан авалтын үеэр алдартай багцуудын нөөц хурдан дуусдаг тул эрэлт өндөр байгааг онцолжээ.