Жил бүрийн хамгийн том худалдааны өдрүүдийн нэг болох Black Friday эхэллээ. Энэ жилийн тухайд Amazon компани албан ёсны хямдралын долоо хоногоо хугацаанаас нь бүтэн долоо хоногийн өмнө эхлүүлсэн бөгөөд одоо ч өөрийн нэрийн төхөөрөмжүүддээ өндөр хямдрал санал болгосоор байна.
Эх сурвалжийн тэмдэглэснээр, энэ удаагийн олон хямдрал хүлээлтээс давж байгаагийн дотор шинээр танилцуулагдсан Echo төхөөрөмжүүдийн үнэ 50-иас дээш буюу 58 хүртэлх хувиар буурсан байна. Мөн Prime гишүүнчлэлтэй хэрэглэгчид тодорхой загварын Echo төхөөрөмж худалдан авбал Amazon-ы ухаалаг гэрийн нэмэлт бүтээгдэхүүн авахад зориулагдсан 40 ам.долларын үнэгүй эрх (credit) авах боломжтой аж. Уг урамшууллыг авахын тулд Prime эрхээрээ нэвтэрч, тухайн бүтээгдэхүүний хуудас дээрх купоныг идэвхжүүлэх шаардлагатай юм.
Голлох төхөөрөмжүүдийн хямдрал
Энэ оны наймдугаар сараас эхлэн Fire TV Stick цувралын үнэ нэмэгдсэн ч одоогийн хямдрал түүхэн доод түвшинд хүрээд байна. Тухайлбал, есдүгээр сард худалдаанд гарсан Amazon Fire TV Stick 4K төхөөрөмж 40 ам.доллароор хямдарч, 19.99 ам.доллар болсон нь бүртгэгдсэн хамгийн хямд үнэ болж байна. Энэхүү шинэ загвар нь Vega 2.0 үйлдлийн систем, 8GB багтаамж, 1.7GHz дөрвөн цөмт процессор, WiFi 6 болон Bluetooth 5.3 дэмждэг бөгөөд Spotify, Xbox, VLC зэрэг 2,000 гаруй нэмэлт аппликэйшнийг багтаажээ.
Мөн бусад төхөөрөмжүүдээс онцолбол:
- Echo Dot Max: 70 ам.доллар хямдарч 49.99 ам.доллар
- Kindle Paperwhite (2024): 70 ам.доллар хямдарч 129.99 ам.доллар
- Amazon Alexa Tablet 11: 130 ам.доллар хямдарч 199.99 ам.доллар
- Echo Show 8 ухаалаг дэлгэц: 100 ам.доллар хямдарч 99.99 ам.доллар
- Amazon Kids Echo Time: 110 ам.доллар хямдарч 99.99 ам.доллар
- Amazon Ember 43 инчийн Fire TV: 130 ам.доллар хямдарч 199.99 ам.доллар
- Amazon Smart Plug (2 ширхэг): 26.10 ам.доллар хямдарч 23.88 ам.доллар болжээ.
Эдгээрээс гадна Blink камер болон шинэ Alexa таблетуудад ч томоохон хямдралууд үргэлжилж байна.