Дэлхийд алдартай K-pop хамтлаг болох Blackpink-ийн гишүүн, дуучин Женни өөрийн шинэ сингл болох “Less Than a Lover”-ийг сонсогчдын хүртээл болголоо. Энэхүү дуу нь уянгын өнгө аястай бүтээл болсон байна.
Дуучин Женни өнгөрсөн онд өөрийн үүсгэн байгуулсан Odd Atelier бие даасан студиэр дамжуулан Ruby нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж байсан билээ. Тэрээр ийнхүү өөрийн уран бүтээлийн бие даасан үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.