Гэрийн аюулгүй байдлыг хангах төхөөрөмж үйлдвэрлэгч Blink брэнд утастай болон утасгүй ажилладаг ухаалаг хамгаалалтын камеруудынхаа шинэ цувралыг Best Buy худалдаалагчаар дамжуулан худалдаанд гаргалаа. Шинэ төхөөрөмжүүдийн үнэ 49.99 ам.доллароос эхэлж байна.
Шинэ загваруудын онцлог, үнэ
Шинээр гарсан бүтээгдэхүүнүүдийн дунд 49.99 ам.долларын үнэтэй Blink Wired Doorbell 2K+ ухаалаг хонх багтжээ. Хар болон цагаан өнгөний сонголттой тус хонх нь 2K нягтаршилтай дүрс, дуу чимээ сарниулагчтай хоёр талт ярианы систем, хүн таних ухаалаг тохиргоотой бөгөөд Blink аппликэйшнээр дамжуулан гэрээсээ хол байхдаа ч хариу өгөх боломж олгодог байна.
Мөн 49.99 ам.долларын үнэтэй Blink Mini Pan-Tilt 2K+ дотор камер нь 360 градус эргэх, 115 градус дээш доош харах чадвартайгаас гадна шөнийн хараа, Amazon Alexa туслахтай нийцэн ажилладаг онцлогтой. Харин илүү өндөр нягтаршил шаардлагатай хэрэглэгчдэд зориулсан Blink Mini 4K+ дотор камер нь 79.99 ам.долларын үнэтэй бөгөөд 4K Ultra HD нягтаршил, HDR дэмжлэг, 10 дахин томруулах (zoom) функцтэй.
Гадна орчны камер болон холболтын төхөөрөмж
Олон төхөөрөмж зэрэг холбоход зориулагдсан Blink Sync Module XR+ төв нь 99.99 ам.долларын үнэтэй ба Wi-Fi сүлжээний ачааллыг хөнгөвчилж, хүрээг тэлэх давхар үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн гадаа талбай болон гараашид ашиглахад тохиромжтой 700 люмений гэрэлтүүлэгтэй, 2K камертай Blink Outdoor 2K+ Floodlight Camera загвар 129.99 ам.доллароор худалдаалагдаж байна.
Бүх төхөөрөмжүүд Blink мобайл аппликэйшнтэй холбогдон ажилладаг бөгөөд Best Buy-ийн гишүүнчлэлтэй хэрэглэгчид үнэгүй хүргэлтээр авах боломжтой юм.