Мем койн гэдгээрээ танигдсан BONK төсөл засаглалын системдээ ноцтой халдлагад өртсөн талаар CoinDesk мэдээллээ. Халдлага үйлдэгч этгээд тус төслийн 4 сая долларын үнийн дүн бүхий токенуудыг худалдан авч, засаглалын санал хураалтад нөлөөлөх хэмжээний эрхтэй болсон байна.

Энэхүү хууль бус үйлдлийн үр дүнд халдлага үйлдэгч өөрийн хяналтад байдаг түрийвч рүү төслийн сан хөмрөгт байсан хөрөнгийг шилжүүлэх санал хураалтыг батлуулж чаджээ. Улмаар халдлага үйлдэгч этгээд олж авсан хөрөнгөө зах зээлд борлуулж эхэлсэн бөгөөд нийтдээ 20 сая долларын хохирол учраад байгаа юм.

Одоогоор уг асуудалтай холбоотой нөхцөл байдал үргэлжилж байна.