Эхний үеийн Bose QuietComfort Ultra чихэвч Woot худалдааны платформ дээр 229 ам.доллар болж, түүхэн доод үнээрээ зарагдаж эхэллээ. Энэ нь тус чихэвчний үндсэн үнэ болох 429 ам.доллароос даруй 200 ам.доллар буюу 46 хувиар хямдарсан дүн юм.
2023 онд анх худалдаанд гарч байсан энэхүү загварыг өдгөө хямдралтай үнээр олоход амаргүй болсон бөгөөд Amazon болон Best Buy-д шинээрээ зарагдахгүй байгаа бол Target дээр 429.99 ам.долларын үнэтэй байна. Өнгөрсөн жилийн Black Friday-ийн үеэр уг загвар 399 ам.доллар хүрч байжээ.
Эхний үеийн загвар нь шинэ буюу хоёрдугаар үеийн загвартайгаа харьцуулахад ерөнхий чанар, загвар дизайнаараа бараг ялгаагүй гэдгийг Mashable-ийн тоймч онцолжээ. Хоёрдугаар үеийн загварт дуугаралтын хүрээг үл ялиг сайжруулж, утастай сонсох горим нэмэгдсэн төдийгүй өнгөний сонголт өөр болсон байна. Харин зөөлөн загвар болон дуу чимээ тусгаарлалт (ANC) нь хоёуланд нь ижил түвшинд хадгалагджээ. Шинэ загвар нь хямдралаар 349 ам.доллароор зарагдаж байгаа нь эхний үеэсээ 120 ам.доллароор өндөр үнэтэй байна.
Аяллын үед болон дуу чимээ тусгаарлахад өндөр үр дүнтэй энэхүү чихэвч нь Woot дээр зөвхөн саарал шаргал (taupe) өнгөний сонголттойгоор борлуулагдаж байна.