Дэлхийн алдарт BTS хамтлаг өөрсдийн хөгжмийн түүхэнд дахин нэг шинэ амжилтыг бүртгүүллээ. Баасан гарагт Spotify платформ дээрх албан ёсны мэдээллээр, тус хамтлагийн “NORMAL” дууны клип нэг өдрийн дотор хамгийн их үзэлттэй K-pop клип болсон байна.

Украины найруулагч Тану Муиногийн найруулсан уг клип нь өвлийн уур амьсгалыг харуулсан дүрслэлтэй бөгөөд Жин, Сүга, Жэй-Хөүп, РМ, Жимин, Ви, Жонгүг нар нэгэн тансаг харшид амарч буй энгийн мөчүүдийг үзэгчдэд хүргэдэг. Уг клип нь эхний 48 цагийн турш зөвхөн Spotify платформ дээр онцгойлон байршсан юм.

“NORMAL” дуу нь BTS-ийн тав дахь студийн цомог болох “ARIRANG”-д багтсан бөгөөд “SWIM” дууны дараах хоёр дахь сингл нь болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “SWIM” дуу Billboard Hot 100 чартыг тэргүүлж, “ARIRANG” цомог Billboard 200 чартын оргилд гарсан билээ. Мөн гуравдугаар сарын 20-нд нээлтээ хийсэн “ARIRANG” цомог нь Spotify түүхэн дэх хамгийн их сонсогдсон K-pop цомог болсон юм.

Одоогоор BTS хамтлаг “ARIRANG” дэлхийн аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд Франц улсад хоёр өдрийн тоглолт хийхээр төлөвлөөд байна. Үүний дараа тэд АНУ-ын Нью-Жерси мужид болох FIFA-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас цагийн шоунд Жастин Бибер, Мадонна, Шакира нарын хамт оролцох юм.