Америкийн Buffalo Wild Wings хэмээх шарсан тахианы далавчаараа алдартай ресторан дэлхий даяар салбартай билээ. Тус ресторан нь дэлхий даяарх залуусын дунд түгээмэл байдаг бөгөөд олон төрлийн шарсан далавч, бургер, зууш зэргээрээ алдартай.
Тэгвэл тус ресторан дэлхий даяарх салбаруудаараа $9.99-өөр хязгааргүй зууш идэх боломжийг олгож эхэллээ. Энэхүү урамшуулалт санал нь 4-р сарын 7-ноос эхлэн хязгаарлагдмал хугацаанд үргэлжлэх юм байна. Өөрөөр хэлбэл, та ердөө 10 доллар орчмоор дуртай зуушаа хязгааргүйгээр захиалан идэх боломжтой гэсэн үг.
Энэхүү мэдээ нь ялангуяа АНУ-д сурч, ажиллаж байгаа Монгол залуусын хувьд маш таатай мэдээ байх болов уу. Buffalo Wild Wings-ийн хямд үнэтэй зуушны урамшуулалт санал нь халаасандаа хэмнэлттэй байхыг хүссэн оюутнууд болон залууст зориулсан гайхалтай шийдэл болж чадна. Найз нөхөд, хамт олноороо цугларч амттай зууш идэнгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд тохиромжтой.
Buffalo Wild Wings-ийн хямд үнэтэй зуушны урамшуулалт санал нь хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа тул та яараарай!