Америкийн алдартай подкаст хөтлөгч, нөлөөлөгч Bunnie Xo өөрийн "Dumb Blonde" подкастын шинэ дугаартаа дуучин Jelly Roll-оос салсан тухайгаа болон гэрлэлтийн талаарх өнөөгийн байр сууриа хуваалцжээ. Тэрээр тус дугаарт зочноор оролцсон жүжигчин Дениз Ричардстай хамт гэр бүл салалт болон хувийн амьдралынхаа сорилтуудын талаар ярилцсан байна.

Жүжигчин Дениз Ричардс өөрийн хувийн амьдралын хүнд хэцүү үеийг дурсахдаа "Би дахиж хэзээ ч гэрлэхгүй" хэмээн мэдэгдэхэд Bunnie Xo түүнийг дэмжиж, өөрөө ч мөн адил дахин гэрлэх төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр "Би үүнийг хийж чадахгүй. Хэзээ ч үгүй" хэмээн хатуу байр суурьтай байгаагаа онцолсон байна.

Салалтын дараах үнэн

Jelly Roll, Bunnie Xo нар бараг 10 жил хамт амьдарсны эцэст тавдугаар сард гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан нь зургадугаар сард олон нийтэд ил болсон юм. Bunnie Xo өмнөх дугаарууддаа энэхүү салалт нь харилцан тохиролцсон шийдвэр байгаагүй бөгөөд уурандаа гаргасан шийдвэр байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байв. Гэсэн хэдий ч тэрээр тэдний салалтад хууран мэхлэлт нөлөөлөөгүй гэдгийг онцолсон юм.

Хэдийгээр тэдний гэрлэлт дуусгавар болсон ч Bunnie Xo хуучин нөхөртэйгөө "сайн найзууд" хэвээр үлдэж, хамтдаа хүүхэдтэй болох IVF буюу үр шилжүүлэн суулгах эмчилгээгээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа дурджээ. Тэрээр олон нийтийн дунд тархдаг таамаглал, худал мэдээлэлд итгэхгүй байхыг шүтэн бишрэгчиддээ уриалж, гэрлэлтийн доторх үнэнийг зөвхөн тухайн хоёр хүн л мэддэг гэдгийг сануулсан байна.

Өмнө нь Jelly Roll өөрийн эхнэрийг хуурч байсан тухайгаа "амьдралынхаа хамгийн муу мөчүүдийн нэг" хэмээн нэрлэж байсан удаатай. Bunnie Xo энэ талаар ярихдаа, хууран мэхлэлт нь зөвхөн үйлдэл төдий бус, харин сэтгэл санааны хувьд "итгэл эвдэрсэн гэмтэл" (betrayal trauma) үлдээдэг гэдгийг онцолсон юм.