Крипто арилжааны томоохон платформ болох Bybit компанийн Европын холбоон дахь төлбөрийн салбар Австри улсад цахим мөнгөний лиценз авсан байна. Энэхүү зохицуулалтын зөвшөөрөл нь тус компанид Европын зах зээлд өөрийн үйлчилгээг өргөжүүлэх боломжийг нээж өгчээ.

Австрийн зохицуулагч байгууллагаас олгосон тус зөвшөөрлийн хүрээнд Bybit компани дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байна:

- Карт болон худалдаа эрхлэгчдэд зориулсан төлбөрийн үйлчилгээ
- Нээлттэй банкны систем (open-banking)
- Хэрэглэгч хоорондын (person-to-person) төлбөр тооцооны шийдлүүд

Bybit нь дэлхийн хэмжээнд крипто арилжаа эрхэлдэг платформ бөгөөд энэхүү алхам нь тэдний Европын бүс нутаг дахь төлбөрийн дэд бүтцийг хөгжүүлэх стратегийн нэг хэсэг болж байна.