Дэлхийд алдартай криптовалют арилжааны Bybit бирж томоохон хэмжээний хакерын халдлагад өртсөн асуудлаар хуулийн байгууллагад ханджээ. Тус бирж нь 1.5 тэрбум долларын хохирол учруулсан гэгдэх халдлагыг Хойд Солонгосын Lazarus Group бүлэглэл үйлдсэн хэмээн үзэж, тэдний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Энэхүү үйл явцын хүрээнд Bybit бирж хууль сахиулагчдаас урьдчилсан захирамж гаргуулж, хакеруудын хулгайлсан хөрөнгийг царцаах арга хэмжээг амжилттай авчээ. Ингэснээр хулгайлагдсан хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах боломж бүрдсэн байна.
Lazarus Group нь олон улсын хэмжээнд санхүүгийн байгууллагууд болон криптовалютын биржүүдийн эсрэг кибер халдлага үйлддэг гэдгээрээ танигдсан бүлэглэл юм. Bybit биржийн зүгээс авч буй энэхүү арга хэмжээ нь хулгайлагдсан хөрөнгийг эргүүлэн татах болон цаашдын эрсдэлээс сэргийлэхэд чиглэж байна.