Дэлхий дахины геймерүүдийн дунд асар их нэр хүндтэй болсон Call of Duty тоглоомын кино хувилбар хэзээ гарах бол гэсэн асуулт олон жилийн турш яригдаж ирсэн. Тэгвэл саяхан NME-ээс мэдээлснээр энэхүү кино 2028 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа аж.
Call of Duty бол Activision компанийн бүтээсэн, дэлхийн хоёрдугаар дайн болон орчин үеийн дайны тухай өгүүлдэг шутинг тоглоом юм. Энэхүү тоглоом нь гайхалтай график, бодит мэт дүрслэл, сонирхолтой үйл явдлаараа геймерүүдийн таашаалд нийцсэн билээ.
Киноны хувьд “жинхэнэ мэт байдал” болон “гайхалтай цар хүрээ”-г гол зарчмаа болгож байгаа гэж мэдээлсэн байна. Яг ямар үйл явдлыг харуулах нь одоогоор тодорхойгүй байгаа ч, тоглоомын фэнүүд болон кино сонирхогчид тус киног тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй.
2028 он хүртэл хүлээх хэрэгтэй болж байгаа ч, энэ нь чанартай, гайхалтай кино бүтээхэд хангалттай хугацаа гэдэгт итгэлтэй байна. Call of Duty кино нь тоглоомын ертөнцөөс кино урлагт шинэ амжилт авчрах болов уу?