Блокчейн технологийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг Cardano сүлжээ түүхэндээ анх удаа олон нийтийн санал хураалтад тулгуурласан протоколын шинэчлэл хийлээ.
Cardano-ийн түүхэнд өмнө нь гарч байсан томоохон шинэчлэлүүд бүгд тодорхой компанийн шийдвэрээр хийгддэг байсан бол энэ удаад нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Энэхүү 'hard fork' буюу сүлжээний үндсэн протоколыг өөрчлөх үйл явцыг хэрэгжүүлэхэд ямар нэгэн компани 'товчлуур дарж' удирдах бус, харин сүлжээний оролцогчдын санал хураалтаар шийдвэрлэжээ.
Энэхүү үйл явдал нь Cardano-ийн засаглалын бүтцэд гарч буй томоохон өөрчлөлт гэдгийг онцлох нь зүйтэй.