Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн (NFL) улирал завсарласан ч CBS Sports телевизийн хөтлөгч Мелани Коллинз (Melanie Collins) өөрийн амралтаараа сошиал ертөнцөд шуугиан тарьж байна. CBS Sports бол Америкийн томоохон спортын сувгуудын нэг бөгөөд Мелани Коллинз нь тус сувгийн нүүр царай болсон хөтлөгчдийн нэг юм.
Тэрээр саяхан л гэхэд өөрийн Инстаграм хуудсандаа амралтын зургуудаа байршуулсан нь хөлбөмбөгийн фанатуудын анхаарлыг ихээхэн татсан байна. Зургуудад тэрээр далайн эрэг дээр наранд шарж, усан санд сэлж байгаа нь харагдана. Түүний хувцаслалт болон гоо үзэсгэлэн нь олон нийтийн сэтгэлийг хөдөлгөж, маш олон коммент, лайк цуглуулжээ.
Мелани Коллинз зөвхөн хөтлөгчийн ажлаараа бус өөрийн хувийн амьдралаараа ч олны анхаарлыг татдаг. Тэрээр спортод үнэнч, эрүүл амьдралыг эрхэмлэдэг гэдгээрээ залууст үлгэр жишээ болдог нэгэн. Түүний амралтын зурагнууд нь хөлбөмбөгийн фанатуудад улирал эхлэхийг тэсэн ядан хүлээх сэдэл өгч байгаа бололтой.
NFL-ийн улирал эхлэхэд Мелани Коллинз дахин талбай дээр гарч, сонирхолтой ярилцлага, мэдээллээр үзэгчдийг баярлуулах болно. Тэр хүртэл түүний амралтын зургуудаар өөрсдийгөө баясгаж болох нь ээ.