Онлайнаар CDawgVA нэрээрээ алдартай Коннор Коэн хэмээх стример, юутүбэр залуу өөрийн ээлжит “Cyclethon” буюу дугуйн аяллаа амжилттай дуусгаж, Дархлаа Хомсдолын Сан (Immune Deficiency Foundation)-д зориулж 1.5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хандив цуглуулжээ. CDawgVA нь голчлон анимэ болон Японы соёлын талаар контент хийдгээрээ алдартай. Тэрээр жил бүр хандивын аяныг зохион байгуулж, янз бүрийн байгууллагуудад тусалдаг байна.
Түүний “Cyclethon” аялал нь хэд хэдэн хотыг дамнан үргэлжилдэг бөгөөд аяллын турш зураг авалт хийж, шууд дамжуулалтаар үзэгчдэдээ хүргэдэг. Энэ жилийн аянд олон мянган хүн онлайнаар оролцож, хандивын аяныг дэмжсэн байна. Түүний энэхүү үйлдэл нь залуу үеийнхнийг нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэхэд урам зориг өгч байгаагийн илрэл юм.
Дархлаа Хомсдолын Сан нь дархлааны системийн эмгэгтэй хүмүүст туслах зорилготой ашгийн бус байгууллага бөгөөд CDawgVA-ийн цуглуулсан хандив нь эдгээр хүмүүст үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.