АНУ-ын Үнэт цаас, фьючерсийн арилжааны комисс буюу CFTC-ийн тэргүүн Майкл Селиг крипто зах зээлийн зохицуулалттай холбоотой шинэ хуулийн төслийг ойрын хугацаанд батлахыг Конгресст уриаллаа. Тэрээр "Clarity Act" буюу Крипто зах зээлийн бүтцийн тухай хуулийн төсөл батлагдахад "маш ойрхон" байгааг онцолсон байна.

Майкл Селиг уг хуулийн төслийг наймдугаар сарын амралтын өмнө амжиж батлах шаардлагатай байгааг илэрхийлжээ. Хэдийгээр хууль тогтоогчдын дунд ёс зүйн асуудал болон стейблкойн буюу тогтвортой ханштай крипто валютуудын зохицуулалтын талаар санал зөрөлдөөн үргэлжилсээр байгаа ч хуулийн төсөл эцсийн шатандаа дөхөж байгаа аж.

Энэхүү хууль нь крипто зах зээлийн үйл ажиллагааг илүү тодорхой болгох зорилготой бөгөөд салбарынхны анхаарлыг ихээхэн татаж байна. Одоогоор уг хууль батлагдаагүй байгаа бөгөөд үйл явц хэрхэн өрнөхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.