Америкийн алдартай дуучин, поп од Charli xcx өөрийн гаргах гэж буй долоо дахь цомгоо сонсогчдодоо танилцуулах цуврал үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ. Тэрээр "Хөгжим, загвар, кино" нэртэй сонсголын үдэшлэгүүдийг дэлхийн 25 хотод зохион байгуулах юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд АНУ-ын шүтэн бишрэгчид Нью-Йорк, Лос-Анжелес, Атланта, Бостон, Чикаго, Майами, Санта Круз, Финикс, Сиэтл болон Денвер хотуудад шинэ уран бүтээлтэй нь анхлан танилцах боломжтой болох ажээ. Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрийн сонсогчид Charli xcx-ийн шинэ цомгийг албан ёсоор гарахаас өмнө сонсох хүлээлт үүсээд байна.