Хиймэл оюуны хэрэгслүүдийг өдөр тутмын ажилдаа бүрэн дүүрэн ашиглаж сурах хүсэлтэй хүмүүст зориулсан The 2026 Complete Claude AI, Claude Code, Claude Cowork and ChatGPT Training Bundle нэртэй сургалтын багц хямдарчээ. Анхны үнэ нь 174 ам.доллар байсан уг багцыг одоогоор 29.99 ам.доллароор худалдан авч, насан туршдаа ашиглах боломжтой байна.
Уг багцад нийт зургаан сургалт, 16 цагийн хичээл багтсан бөгөөд ChatGPT 5, Claude Code, Claude Cowork зэрэг сүүлийн үеийн технологиудыг хамарчээ. Сургалтуудаар дамжуулан prompt engineering, контент бүтээх, ажлын урсгалыг автоматжуулах зэрэг чадваруудыг эзэмших боломжтой. Тухайлбал, Claude Cowork-ийн хоёр сургалтаар Claude-ийг Gmail, Google Drive, Slack зэрэг аппликэйшнтэй холбож код бичихгүйгээр ажлаа автоматжуулахыг заадаг бол Claude Code нь төслийн менежмент болон Agile чиглэлийн мэргэжилтнүүдэд зориулагджээ. Түүнчлэн LLM-ийн суурь ойлголт болон бүтээгдэхүүний менежерийн ур чадварыг олгох хичээлүүд багтсан байна.
Эдгээр бүх сургалтыг BBC, General Electric, Oracle зэрэг томоохон компаниудын программ хангамжийн төслийг удирдаж байсан зөвлөх Пол Ашун (Paul Ashun) бэлтгэжээ. Хичээлийг компьютер болон гар утаснаас үзэх боломжтой бөгөөд сургалт бүрийг дуусгасны дараа сертификат олгох аж.
Сургалтыг худалдан авснаас хойш 30 хоногийн дотор кодыг идэвхжүүлэх шаардлагатай. Энэхүү багц нь анхлан суралцагчдаас эхлээд бизнес эрхлэгчид, төслийн менежерүүд, маркетерууд болон фрилансерууд гээд бүх түвшний хүмүүст тохиромжтой хэмээн онцолсон байна. Түүнчлэн уг үнэ нь өөрчлөгдөх боломжтойг сануулжээ.