Электрон хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй, Шотландын Boards Of Canada хамтлаг 13 жилийн урт завсарлагааны эцэст шинэ хөгжмөө цацлаа. 1990-ээд оны сүүлчээр Ambient техно хөгжмийн урсгалд хүч түрэн орж ирсэн энэ хамтлаг нь өвөрмөц, носталги төрүүлэм аялгуугаараа залуу сонсогчдын дунд маш их алдартай билээ.
Өнгөрсөн жилээс эхлэн шинэ хөгжмийн талаарх тийзэрүүд цацагдаж эхэлсэн бөгөөд энэ нь фэнүүдийн дунд маш том хүлээлт үүсгэсэн юм. Тэдний хөгжим нь ихэвчлэн дурсамж, хүүхэд насны мэдрэмж, байгалийн үзэгдлийг дүрсэлсэн байдаг бөгөөд энэ удаагийн шинэ уран бүтээл нь ч мөн адил сэтгэл хөдөлгөм, тайвшруулам аялгуутай болсон байна.
Boards Of Canada-ийн шинэ хөгжим нь тэдний урт хугацааны фэнүүдийг баярлуулж, шинэ сонсогчдод тэдний гайхалтай ертөнцөд тавтай морилох боломжийг олгож байна. Энэхүү гайхалтай эргэн ирэлт нь электрон хөгжмийн ертөнцөд шинэ амьдрал бэлэглэж, тэдний өвөрмөц хэв маяг нь дахин тренд болох вий гэсэн хүлээлт үүсгээд байна.