Диснейн сувгаар цацагдаж, олон сая үзэгчдийн хайрыг татсан "Cheetah Girls" охидын хамтлагийн түүхийг өгүүлдэг цуврал киноны дөрөвдүгээр анги албан ёсоор хийгдэхээр болжээ.
Энэхүү баярт мэдээг тус киноны гол дүрийн жүжигчин Рэйвен-Симонэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан зарласан байна. Тэрээр "Энэ үйл явдал эхэлж байна, бүх зүйл 'CHEETAHLISHIOUS' байна!" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Шинэ уран бүтээлд Рэйвен-Симонэ-гээс гадна цувралын анхны оддын бүрэлдэхүүн эргэн ирж, оролцох нь тодорхой болоод байна. "Cheetah Girls" нь дуу хөгжим, бүжиг болон нөхөрлөлийг харуулсан алдартай цуврал кино юм. Одоогоор киноны үйл явдал болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч шүтэн бишрэгчид нь энэхүү эргэн ирэлтийг тэсэн ядан хүлээж байна.