Дэлхийн томоохон крипто биржүүдийн нэг болох OKX-ийн удирдах албан тушаалтан Clarity Act хуулийн төслийн ирээдүйн талаарх байр сууриа илэрхийллээ. Тэрээр энэхүү хууль батлагдах магадлал тун бага гэж үзэж байгаагаа онцолсон байна.
Түүний тайлбарласнаар, Ардчилсан намынхны хувьд сонгуулийн өмнөхөн Бүгд найрамдах намынханд крипто салбарт ялалт байгуулах боломж олгох ямар ч сонирхол байхгүй гэв. Улс төрийн энэхүү нөхцөл байдал нь хуулийн төсөл урагшлахад саад болж болзошгүйг тэрээр анхаарууллаа.
Мөн тэрээр зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэхдээ, крипто зах зээл дэх өөдрөг хүлээлтүүд болон эерэг төсөөллүүд нь биткоины үнэд хэдийнэ тусгагдсан буюу "price in" хийгдсэн байгааг сануулсан юм. Энэ нь зах зээлд оролцогчдын хувьд цаашид үнэ өсөх хүчин зүйл багассан байж болзошгүйг илтгэж байна.