Америкийн Калифорни мужид жил бүр зохион байгуулагддаг Коачелла хөгжмийн наадам (Coachella Valley Music and Arts Festival) энэ жил ч мөн л олны анхаарлыг татаж байна. Гэвч энэ удаагийн наадам зөвхөн хөгжмөөрөө бус, харамсалтай ослоор шуугиан тарьж байна.
NME зэрэг хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, наадмын Do LaB хэмээх тайзнаас чанга яригч унаж, нэг зочин хүнд гэмтсэн байна. Одоогоор наадмыг зохион байгуулагчдаас ямар нэгэн албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа ч, олон нийтийн сүлжээнд тухайн үеийн гэрчүүдийн мэдээлснээр эмэгтэй хүн хүнд гэмтэл авсан аж.
Do LaB тайз нь Коачелла наадмын хамгийн алдартай хэсгүүдийн нэг бөгөөд электрон хөгжим болон уран бүтээлч перформансаараа алдартай. Тус тайз нь өвөрмөц дизайн, гайхалтай гэрэлтүүлэгтэй учир олон мянган хүнийг өөртөө татдаг билээ. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд наадмын зохион байгуулагчид ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна. Иймд бид эргэн мэдээлэх болно.