Дэлхийд алдартай Coca-Cola компани өөрийн сүүн бүтээгдэхүүний Fairlife салбарын АНУ дахь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Энэхүү шийдвэр нь тус компанид учирсан ransomware буюу барьцаалагч вирусны халдлагатай шууд холбоотой юм.
Coca-Cola компанийн зүгээс мэдээлснээр, кибер халдлагын улмаас үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх хүртэл үйлдвэрлэлийн үйл явц "хэвээр хадгалагдана" буюу үргэлжлүүлэн зогсоосон хэвээр байх болно гэв. Одоогоор тус компани халдлагын хор уршгийг арилгах, үйл ажиллагааг хэвийн горимд оруулах чиглэлээр ажиллаж байна.