Өнөөдрийн байдлаар криптовалютын зах зээлд томоохон өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Крипто арилжааны томоохон бирж болох Coinbase гэнэтийн алдагдал хүлээснээ зарлалаа. Энэхүү үзүүлэлт нь крипто арилжааны идэвх суларсантай шууд холбоотой байна.

Үүний зэрэгцээ, криптовалютын зах зээлийн гол хөрөнгө болох Биткоин (BTC)-ийн ханш улаан өнгөөр буюу бууралттайгаар өглөөг угтлаа. Сонирхолтой нь, өчигдөр Биткоины биржийн арилжааны сангууд буюу ETF-үүд рүү 233 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн хэдий ч ханшийн уналтад нөлөөлж чадсангүй.

Түүнчлэн, хууль эрх зүйн орчинд ч томоохон үйл явдлууд өрнөж байна. Нью-Йорк муж улсын зүгээс Kalshi хэмээх арилжааны платформыг хаахыг оролдож байгаа бөгөөд тус байгууллагаас 36 тэрбум ам.долларын хохирол нэхэмжилж байгаа ажээ.