Криптовалютын зах зээлийн судалгааны Galaxy Research компани Coldcard хэтэвчтэй холбоотой халдлагын талаар шинэ мэдээлэл гаргалаа. Тус компанийн мэдээлснээр, одоогоор гурван удаагийн халдлага бүртгэгдээд байгаа бөгөөд үүний улмаас алдагдсан Bitcoin-ийн хэмжээ 100 сая ам.доллароос давсан байна.
Мөрдөн байцаагчид одоогийн байдлаар дөрөв дэх удаагийн халдлага гарсан байж болзошгүй гэж үзэн шалгаж байна. Хэрэв энэ нь батлагдвал нийт хохирлын хэмжээ 130 сая ам.долларт хүрэх эрсдэлтэй байгаа ажээ.
Galaxy Research-ийн судалгаагаар, хулгайлагдсан хөрөнгийн 90 хувь нь одоогоор ямар нэгэн хөдөлгөөн хийгдээгүй, хэвээрээ байгааг онцолсон байна. Coldcard нь Bitcoin хадгалахад зориулагдсан техник хангамжийн хэтэвч (hardware wallet) юм.