Coldcard хэтэвчний системд нэвтэрсэн хакерууд хулгайлсан дижитал хөрөнгөө хөдөлгөж эхэлжээ. Тодруулбал, халдлага үйлдсэн этгээдүүд 64 BTC болон 200 ETH-ийг криптовалют холигч (cryptocurrency mixers) үйлчилгээ рүү шилжүүлсэн байна.
Coldcard нь криптовалютын аюулгүй байдлыг хангах зориулалттай техник хангамжийн түрийвч (hardware wallet) юм. Хэдийгээр хакерууд дээрх хөрөнгийг холигч руу шилжүүлсэн боловч хулгайлагдсан ихэнх хөрөнгө одоогоор хакеруудын хяналтад байгаа түрийвчнүүдэд хэвээр байгаа бөгөөд мөшгөх боломжтой хэвээр байна.