АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүр болох Costco өөрийн компанийн хувьцааг блокчэйн сүлжээнд токенжуулах явдлыг эрс эсэргүүцэж буйгаа саяхан мэдэгдсэн байна. Тус компани токенжуулалттай холбоотой учирч болох эрсдэлүүдийн талаар хэд хэдэн үндэслэлтэй санаа зовнилыг хөндөж тавьжээ.
Гэсэн хэдий ч бодит байдал дээр арилжаачид Costco-ийн хувьцааны ханшийг дагадаг блокчэйнд суурилсан гэрээ буюу токеныг аль хэдийн худалдан авах боломжтой байгаа нь гол асуудал болоод байна.
Уолл Стритийн санхүүгийн зах зээл токенжуулсан албан ёсны хувьцааг гаргах явцыг зогсоож чадах хэдий ч хувьцааны ханш дагадаг дериватив гэрээ, токеныг хязгаарлаж чадах эсэх тухай асуудал ийнхүү крипто зах зээлд хөндөгдөж эхэллээ.