Дэлхий дахиныг хамарсан COVID-19 цар тахлын үеэр Moderna компани mRNA технологи дээр суурилсан вакцинаараа олонд танигдсан билээ. Тэгвэл тус компани томуугийн болон COVID-19-ийн эсрэг үйлчилгээтэй хосолсон вакциныг бүтээж, Европын холбооноос хэрэглэх зөвшөөрөл авснаар АНУ-аас өмнө Европын зах зээлд худалдаалагдах боломжтой болж байна.

Moderna-гийн мэдээлснээр энэхүү вакцин нь mRNA технологи дээр суурилсан бөгөөд нэг тариураар хоёр өөр өвчний эсрэг дархлаа үүсгэх боломжтой аж. Энэ нь ялангуяа өндөр настан болон архаг хууч өвчтэй хүмүүст нэг дор хоёр вакцин хийлгэхээс зайлсхийхэд тустай юм.

Энэхүү шинэ вакцин Европын холбооны гишүүн орнуудад хэзээ худалдаалагдаж эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд энэ нь томуугийн улирал эхлэхийн өмнө хэрэгжиж эхлэх боломжтой гэж үзэж байна. Вакцины үр дүн, аюулгүй байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Европын эмийн агентлаг (EMA)-аас цаашид гаргах болно.

Харамсалтай нь, Moderna компанийн АНУ-д гаргасан өргөдөл нь өнгөрсөн жил буцаагдсан. Үүний шалтгаан нь АНУ-ын улс төрч Роберт Кеннеди Жуниор (RFK Jr.)-ын вакцины эсрэг кампанит ажилтай холбоотой гэж үзэж байгаа юм. Тэрээр вакцины аюулгүй байдлын талаар худал мэдээлэл тарааж, олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн билээ.