Дэлхийд алдартай криптовалютын бирж болох Crypto.com нь байгууллагын хөрөнгө оруулалтын анхны шатаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү санхүүжилтийн хүрээнд Citadel Securities компани 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд тус биржийн зах зээлийн үнэлгээ 20 тэрбум ам.долларт хүрээд байна. Citadel Securities нь санхүүгийн зах зээл дэх томоохон тоглогчдын нэг бөгөөд тэдний энэхүү алхам нь крипто салбарт анхаарал хандуулж буйг харуулж байна.

Crypto.com-ын зүгээс татан төвлөрүүлсэн хөрөнгөө токенжуулсан үнэт цаас болон дериватив буюу уламжлалт санхүүгийн хэрэгслүүдийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.