Америкийн дуучин, TikTok-оор алдаршсан D4vd-г 15 настай Селест Ривас Эрнандезийн үхэлд буруутган баривчилсан тухай Dexerto цахим хуудас мэдээллээ. Охины цогцос өнгөрсөн оны аравдугаар сард Тесла машины тээшинд байхыг олсон бөгөөд хэргийн мөрдөн байцаалт өнөөг хүртэл үргэлжилж байсан юм байна.
D4vd нь “Romantic Homicide” болон “Here With Me” зэрэг дуугаараа залуусын дунд ихээхэн алдартай. Түүнийг баривчилсан шалтгаан, хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд D4vd-гийн хууль ёсны төлөөлөгчдөөс тайлбар авахад хэвлэл мэдээллийнхэн амжилт олоогүй байна.
Энэхүү мэдээлэл залуу дуучны шүтэн бишрэгчдийг цочроож, олон нийтийн сүлжээнд янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Зарим нь D4vd-г өмгөөлж, хэргийг гүтгэлэг хэмээн үзэж байгаа бол зарим нь охины үхэлд түүнийг буруутай гэж үзэж байна. Ямар ч байсан хэргийн эцсийн үр дүн, мөрдөн байцаалтын явц олон нийтийн анхаарлын төвд байна.