Америкийн залуу дуучин, D4vd хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан Дэвид Бүркийг Селесте Ривас Эрнандез хэмээх бүсгүйг хөнөөсөн хэрэгт холбогдуулан саяхан баривчилжээ. Уг хэрэг өнгөрсөн хэдэн сарын өмнө бүсгүйн цогцос дуучны машинд олдсоноор эхэлсэн юм байна.

D4vd нь инди поп, R&B урсгалаар дуулдаг, TikTok дээрх "Romantic Homicide", "Here With Me" зэрэг дуугаараа залуусын дунд нэлээд алдартай болсон уран бүтээлч билээ.

Дуучны өмгөөлөгчдийн зүгээс хийсэн мэдэгдэлд “Энэ хэргийн бодит нотлох баримтууд нь Дэвид Бүрк Селесте Ривас Эрнандезийг хөнөөгөөгүй, түүний үхлийн шалтгаан болоогүй гэдгийг харуулах болно” гэжээ. Хэргийн явц одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Залуу уран бүтээлчийн хувьд ийм хэрэгт холбогдсон нь фэнүүдийнх нь дунд цочрол үүсгэж, олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.

Бид хэргийн талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.