Америкийн Billboard чартыг байлдан дагуулж буй залуу дуучин Дэвид Исаяс Портер, буюу D4vd (үүнийг “Дэвид” гэж дууддаг) хэмээх 21 настай залуу хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдон баривчлагджээ. Түүнийг Селест Ривас хэмээх бүсгүйг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд Лос Анжелес хотын цагдаагийн газраас батлан даалтгүйгээр саатуулагдаж байгаа аж.

Цагдаагийн газрын мэдээлснээр Селест Ривасын цогцос хэдэн сарын өмнө D4vd-ийн машинд байсан бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байсан гэнэ. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байгаа боловч D4vd-ийг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн баривчилсан байна.

D4vd нь “Romantic Homicide” болон “Here With Me” зэрэг дуугаараа залуусын дунд маш их алдартай болсон бөгөөд түүний эдгээр дуунууд нь TikTok-оор дамжин дэлхий даяар тархсан юм. Түүнийг ийнхүү хүнд хэрэгт холбогдсон тухай мэдээлэл нь шүтэн бишрэгчдийг нь цочирдуулж, цаашдын мөрдөн байцаалтын үр дүнг тэсэн ядан хүлээж байна.

D4vd нь поп, R&B, инди поп урсгалаар дуулдаг бөгөөд түүний дуунууд нь ихэвчлэн хайр дурлал, сэтгэлийн хямрал зэрэг сэдвүүдийг хөнддөг. Тэрээр 2021 оноос хойш хэд хэдэн сингл болон EP цомгуудыг гаргасан бөгөөд залуу үеийнхний дунд өөрийн гэсэн фэн баазтай болсон билээ.